Meat factory hero

МАЛ ТӨХӨӨРӨӨХ, БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР

АХБ-ны “Хөдөөгийн хөгжлийн төсөл”-ийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт болон дотоодын хөрөнгийг хослуулж баригдсан. Энэхүү Халал стандартын үйлдвэр маань өдөрт 500 бод, 1000 бог мал төхөөрөх хүчин чадалтай юм. Мах махан бүтээгдэхүүний экспортын боломжуудыг нэмэгдүүлэх зорилттой Малын гарал үүсэл, мал эмнэлгийн нэгдсэн системтэй уялдан бүтээгдэхүүний ул мөрийг мөшгих тогтолцоог хэрэгжүүлэн ажиллаж байна.Мөн гулууз махыг техникийн зохицуулалтын дагуу 0-4 хэмд 72 цаг сэврээх 5000тн бүхий мах,махан бүтээгдэхүүнийн хадгалалтын зоорьтой. ОУ-ын стандартуудын угтвар нөхцөлийн шаардлагыг бүрэн хангасан ,БНТУ-аас монголдоо анх удаа бог, болон бод малын шугамыг оруулж ирж суурьлуулсан. БНСУ, ХБНГУ, БНХАУ-ын бүрэн эрүүл ахуйн тоног төхөөрөмжтэй. Мал төхөөрөх үйлдвэр нь дэргэдээ мал эмнэлгийн нэгжийг бэхжүүлэн бог, болон бод малыг хүлээн авч үзлэг шинжилгээнд хамруулан ажиллаж байна.

Нийт талбай

2300м2

Үйлдвэрлэл

528,2м2

Хадгалалтын зоорь

802,4м2

Гараж

324м2

Бусад

645м2

Factory equipment

Техник тоног төхөөрөмж

ОХУ, Герман, Солонгос, Хятад улсуудад үйлдвэрлэсэн том болон жижиг оврын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Зохион байгуулалт

Өдрөөр болон 2 ээлжийн зохион байгуулалттайгаар 60-70 ажилтан ажилладаг.

Бүтээгдэхүүний нийт төрөл

Үхэр, хонь, гахайн гулууз махнаас нэр төрөл тус бүрээр 30 гаран бүтээгдэхүүнийг ангилан боловсруулдаг. Хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнээс 10 гаран нэр төрлийг үйлдвэрлэж байна. Дотор мах зэргийг эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд технологийн дагуу боловсруулан

Factory standards

Хангасан стандарт

МУ-д мөрдөгддөг стандартууд, HACCP –стандарт, ОУ ISO22000:2005, FSSC 22000:2018 стандартуудыг баталгаажуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Хүчин чадал

Траст Трейд ХХК махны үйлдвэр нь хоногт 6-10тн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай.

Түүхий эдийн гарал үүсэл

Траст Трейд ХХК мах махан бүтээгдэхүүнүүд нь гарал үүслийн бичигтэй
баталгаат түүхий эдээр үйлдвэрлэгддэг.

Factory technology

Технологи

Ази болон Европын технологиос нэвтрүүлэн МУ-д батлагдсан технологи үйл ажиллагааны стандартыг нэвтрүүлэн ажилладаг.