Траст Трейд ХХК

Траст Трейд ХХК

Эрхэм зорилго: Баталгаат махан хүнс үйлдвэрлэлийг хөгжүүлж, хэрэглэгчийн цагийг хэмнэсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр дамжуулан аз жаргалыг түгээнэ. Алсын хараа: Бэлчээрийн малын өгөөжийг дэлхийд таниулна.

Компаний танилцуулга

Эрхэм зорилго

Хэрэглэгчдийн итгэлийг даах чанартай бүтээгдэхүүн

20+ жилийн туршлага

Компаний танилцуулга

20+ жилийн туршлага

Хэрэглэгчдийн итгэлийг даах чанартай бүтээгдэхүүн

Түүхэн замнал

2000

"Траст трейд" компани нь хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гадаад, дотоод худалдаа гэсэн үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан. Эхний жил түрээсийн төхөөрөмж, ажлын байртай, 6 ажилтантайгаар үйл ажиллагааг эхэлж байсан.

2000
2003

25 ажилтантай болж, өөрийн үйлдвэрийн байртай болсон.

2003
2006

Үйлдвэрийн байраа өртгөтгөн 50 гаруй ажилтантай болж, борлуулалтын орлого 1 тэрбум гаран болсон. Өөрийн бүтээгдэхүүний гол түүхий эд болох гахайн махны хэрэгцээг хангах зорилгоор гахайн аж ахуйг байгуулан гахайн тоо толгойг 50-2500 хүргэж байсан.

2006
2014

Хоногт 10 тонн мах шулж ангилах, савлах хүчин чадалтай тус үйлдвэр нь тус бүр нь 200 тоннын багтаамжтай -18 хэмд хөргөх 4 хэсэг бүхий хөргүүртэй агуулах, 200 тоннын багтаамжтай гэсгээлтийн өрөө, 40 тоннын багтаамжтай -38-/-45/ хэмд хөлдөөх гүн хөлдөөх зоорьтой "Траст Мийт" ангилсан махны үйлдвэрийг ашиглалтанд оруулсан.

2014
2015

Траст Трейд ХХК нь 2015 оноос эхлэн хүнсний аюулгүй байдлын HACCP болон ISO 22000:2005стандартуудыг Швейцарын SGS компаниар баталгаажуулан үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлсэн.

2015
2019

Хоногт 15тн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй, хүнсний үйлдвэрийн шаардлагад нийцсэн хиамний үйлдвэрийн байрыг хоногт 10тн мах ангилан савлах хүчин чадал бүхий махны үйлдвэрийн байртай нийлүүлэн өргөтгөж, ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 14001 Байгаль орчны удирдлагын тогтолцооболон FSSC 22000 Хүнснийаюулгүй байдлын тогтолцооны баталгаажуулалтынстандартуудыг хамтад нь үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

2019
2020

Хоногт 500 бод, 1000 бог малыг нядлах хүчин чадалтай мах нядалгааны үйлдвэрийн төслийг АХБ-ийн санхүүжилтээр амжилттай эхлүүлэн ажиллаж байна.

2020

Гаргасан амжилт, шагнал

  • 2003-2007 он – Траст Трейд ХХК компани нь 2003, 2004, 2005, 2006, 2007 он татварын албаны 'А' зэрэглэлийн татвар төлөгч байгууллага үнэлгээ.

  • 2006 он - НИТХ-ын 'Хүндэт өргөмжлөл'

  • 2008 он – 'НДШ' төлөгч тэргүүний байгууллага

  • 2010 он – Баянзүрх дүүргийн Засаг даргын өргөмжлөл

  • 2011 он – Татварын ерөнхий газрын 'Найдвартай татвар төлөгч' гэрчилгээ

  • 2012 он – нийгмийн даатгалын 'Тэргүүний шимтгэл төлөгч' өргөмжлөл

  • 2013 он – Нийслэлийн МХГ-ын 'Хэрэглэгчэд ээлтэй шилдэг хүнс үйлдвэрлэгч' өргөмжлөл

  • 2014 он – МХХ-ны 'Хүнсний манлай үйлдвэр' өргөмжлөл

  • 2015 он – БЗД-ын 'Шилдэг үйлдвэрлэгч байгууллага' өргөмжлөл, Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000:2005 Олон улсын стандартыг Ангилсан махны үйлдвэртээ нэвтрүүлсэн. Дотоодын лабораторидоо MNS ISO /IES 17025:2005 стандартыг нэвтрүүлсэн.

  • 2017 он – Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000:2005 олон улсын стандартын Хиамны үйлдвэртээ нэвтрүүлсэн.

  • 2019 он – 'Өнгө Нэм' хог хаягдлын менежментийн компанитай хамтран ажиллаж, хог хаягдлыг ангилан ялгаж байна.

  • 2019 он – Хүнсний аюулгүй байдлын иж бүрэн удирдлагын тогтолцоо FSSC 22000 стандартыг ангилсан махны болон хиамны үйлдвэрүүддээ нэвтрүүлнэ.

  • 2019 он – Дотоод лабораторидоо MNS ISO /IES 17025:2018 стандартын шинэчилж баталгаажууллаа.

  • Бид 'ИТГЭЛ' –ийг үйлдвэрлэдэг.

Амжилт, шагнал

Бид "ИТГЭЛ"-ийг үйлдвэрлэдэг

20 гаруй жилийн турш чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хэрэглэгчдийн итгэлийг олж авсаар ирсэн.

Олон улсын стандарт

ISO 9001ISO 22000HACCPFSSC 22000

Лаборатори

Дотоод хяналтын лаборатори

Дотоод хяналтын лабораторийн ажлыг чанарын менежер, химийн шинжээч, бактерлогийн шинжээч, малын эмч, лаборант нараас бүрдсэн мэргэжлийн баг хэрэгжүүлдэг.

2009 он – Лабораторийн төслийг эхлүүлсэн бөгөөд одоогоор лабораторид бактерлогийн болон химийн иж бүрэн шинжилгээ хийгддэг.

2015 он – СХЗГ-ын даргын А/150 тоот тушаалаар чадавхи MNS ISO/IES 17025:2007 стандартын шаардлагын хангаж TL109 дугаартай итгэмжлэлийг гэрчилгээг авсан.

2014 оны 07 сарын 18-ны өдөр – Олон улсын хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000:2005 стандартыг нэвтрүүлэх ажлын эхлүүлсэн.

ISO 22000:2005 стандартын хэрэгжүүлэх ажлын хүрээнд 26 журам, 60 ажлын заавар, 151р бүртгэл, 24 шалгах хуудас шинээр боловсрүүлан мөрдөж ажиллаж байна.

2015 оны 12 сарын 10-ны өдөр батламжаа гардан авсан – 2015 оны 11 сарын 19,20 өдрүүдэд Швейцарын SGS компаниас баталгаажилтын аудитыг "Траст Мийт" үйлдвэрт явуулсан.

2016 оны 10 сард 2 дахь шатны аудитад орон, дүгнэлтээр үл тохиролгүйгээр гарсан. 2017 онд бид стандартын хамрах хүрээгээ тэлж, Траст Хайм хиамны үйлдвэртээ Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000:2005 стандартыг нэвтрүүлэн баталгаажилтаа авсан. 2019 онд ISO 22000:2005 стандартыг FSSC 22000 стандарт болгон ахиулж баталгаажууллаа.

Лаборатори

Чанарын хяналт

Олон улсын стандартад нийцсэн лабораторийн тоног төхөөрөмж

Баталгаажуулалт

Бүх бүтээгдэхүүн нь лабораторийн шинжилгээгээр баталгаажсан, аюулгүй, чанартай хүнс.

MNS ISO/IES 17025:2007ISO 22000:2005

Стандартуудын тогтолцоо

HACCP стандарт гэж юу вэ?

НАССР гэдэг нь "Нazard analysis critical control point" буюу "Эгзэгтэй цэгийн аюултай байдлыг хянах тогтолцоо" гэсэн үгийн товчлол бөгөөд олон улсад хүнсний аюулгүй байдлын баталгаа хэмээн хүлээн зөвшөөрөгддөг тогтолцоо юм. Хүнсний үйлдвэрлэлийг анхан шатнаас нь эхлэн эцсийн бүтээгдэхүүн бэлэн болж, хэрэглэгчдэд хүргэх хүртэлх бүх дамжлагын аюултай байдлын эрсдлийг үнэлж, хяналт тавин, системтэйгээр судлан шинжилнэ гэсэн үг юм.
  • Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дамжлага, шат бүр дээр нарийн хяналт тавих
  • Үйлдвэрлэлийн явцад аюултай бүтээгдэхүүн нийлүүлж тэр нь хэрэглэгчид хүрэхээс сэргийлэх
  • Алдаа доголдол гарсантохиолдолд залруулах ажиллагаа хийж дахин гарахаас сэргийлэх.

FSSC 22000 стандарт гэж юу вэ?

FSSC 22000 нь Хүнсний аюулгүй байдлын дэлхийн санаачилга (GFSI) -ээр стандарт байдлаар батлагдсан FSSC 22000 бол хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд бүх хүнсний бүтээгдэхүүний аудит, хяналт, баталгаажуулалтыг дэлхий даяар хүлээн зөвшөөрдөг стандарт юм.

FSSC22000 стандарт нь хүнсний аюулгүй байдлаас гадна хүнсний чанар, хүнсний хамгаалалт, хуурамч бүтээгдэхүүнээс сэргийлэх ажиллагааг хамарсан иж бүрэн удирдлагын тогтолцоо бөгөөд ISO 22000: 2005 хүнсний аюулгүй байдлын стандарт дээр суурилдаг төдийгүй нэмэлт шаардлагатай байдаг.

Стандартуудын тогтолцоо

Олон улсын стандарт

Хэрэглэгчдийн эрүүл мэндийг эрхэмлэсэн чанарын баталгаа

Бид 'ИТГЭЛ'-ийг үйлдвэрлэдэг

Бид 'ИТГЭЛ'-ийг үйлдвэрлэдэг

Хэрэглэгчдийн итгэлийг даах чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээг хүргэхийн төлөө бид үргэлж хичээн ажиллаж байна.